Европын наадмын медалийг бүгдийг нь хятадууд авчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Беларусь улсад болж байгаа Европын наадмын эмэгтэйчүүдийн ширээний теннисний тэмцээний эхний дөрвөн байрыг хятад тамирчид эзэлжээ. Европын наадам мөртлөө яахаараа хятадууд оролцдог билээ гэж та гайхаж болох.

Тэмцээний талаар бичсэн мэдээнд “Португалын Фу Ю түрүүлж, Германы Хань Инь мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөө Люксембургийн Ни Сялянь, Монакогийн Янь Сяосинь нар өрсөлдөж, 55 настай Ни яллаа” гэж бичсэн байв. Үнэхээр бүгд хятад тамирчид.

Ширээний теннист Хятад улс ноёрхоод удаж байна. 1996 оноос хойшхи олимпын бүх наадмын ширээний теннисний 24 алтан медалиас 23-ыг нь Хятадын тамирчин авсан. Тийм болохоор гадаад улс орнууд их мөнгө амлан урих нь олонтаа. Нэг жишээ татахад “Рио 2016” олимпын энэ төрөлд оролцсон 172 тамирчны 44 нь хятад теннисчин байлаа.

Европын наадмын эхний дөрвөн байрт орсон тамирчид ч бүгд Хятадад төрсөн. Алтан медаль хүртсэн Фу Ю 40 настай. Португалид 2001 онд шилжин суурьшсан ч 2013 оноос л Португалын шигшээд тоглох эрхтэй болсон. Энэ хооронд тэр хуримаа хийж, хүүхдүүдтэй болоод амжжээ. Харин 55 настай Ни Сялянь 36 жилийн өмнө Хятадын шигшээд тоглож явсан хүн. Дэлхийн хошой аварга Ни 1989 онд Германд, 1991 онд Люксембургт шилжиж, дасгалжуулагчтайгаа гэрлэжээ. Люксембургийн нэрийн өмнөөс тэр гурван удаа Европын наадамд түрүүлж, дөрвөн олимпод (2000, 2008, 2012, 2016) оролцсон. Токиогийн олимпод ч оролцоно гэдэгтээ итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
unshigch(31.164.61.250) 2019 оны 07 сарын 01

yneheer mundag baina shyy. henii, yamar ulsiin neriin omnoos togloh ni padgyi. hamgiin gol ni hyatd hyn yneheer mundag baina.

0  |  2
Top