Сүмо: Гүржид тойргийн барилдаан хийх хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 29

Озэки Точиношин энэ сарын 16-22-нд Гүрж эх орондоо хариад иржээ. Гүрж дарсаа ууж, цэнгэг агаараар нь цээж дүүрэн амьсгалаад ирсэн гэх Точиношин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бөхийн орон Гүрж сүмочиддоо тун хайртай. Гүржийн анхны озэки Точиношинийг нутагтаа харих болгонд нь төрийн том албан тушаалын эрхмүүд хүлээн авч уулздаг. Энэ удаад Ерөнхий сайд Мамука Бахтадзе түүнийг хүлээн авч уулзаад Сүмо бөхийн холбоонд нэгэн хүсэлт дайжээ.

Точиношин “Гүрж улсад мэргэжлийн сүмочдын тойргийн барилдааныг зохион байгуулахыг Ерөнхий сайд хүссэн. “Токио 2020” олимпын наадмын дараа 2021 онд ирвэл манай улс элэгсэг дотноор хүлээн авах болно. Манай ард түмэн сүмо бөхийг сайн мэддэг, ойлгодог тул үзэгчид их байх болно” гэж хэлсэн. Үнэхээр хүүхэд багачууд маш их баярлах байх” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Сүмо бөхийн холбооноос гадаадад хамгийн сүүлд 2013 онд Индонезийн Жакартад тойргийн барилдаан зохион байгуулж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зальт(139.5.219.82) 2019 оны 06 сарын 30

Хэцүү Гүрж шүү, гэхдээ л барилдаан нь хэт шулуун, манайхан шиг аргаар барилдвал хүчтэй бөх уг нь

0  |  0
Top