Бразилд болж байгаа хөлбөмбөгийн “Копа Америка 2019” тэмцээний шилдэг найман багийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Бразилийн шигшээ баг Парагвайг (0:0, пенальти – 4:3) торгуулийн цохилтоор ялсан бол Аргентин Венесуэлийг 2:0 ялж, хагас шигшээд шалгарлаа. Бразил, Аргентины “заналт өрсөлдөгчид” долоодугаар сарын 4-ний өглөө халз үзэлцэх болно. Энэ тоглолт Мессигийн хувьд шигшээ багтай хийсэн 134 дэх тоглолт нь байсан бөгөөд Аргентиний шигшээ багт хамгийн олон тоглосон хөлбөмбөгчдийн жагсаалтын 3-т бичигдэж байна. Түүний өмнө Хавьер Машерано (147), Хавьер Занетти (143) хоёр л үлдлээ.
Колумбийн баг Чилийг пенальтигаар ялснаар хагас шигшээд гарч ирсэн. Тэд Уругвай, Перу улсын шигшээ багуудын хэн ялсантай нь тоглох юм.
Копа Америка-2019
Плей-офф
Венесуэл – Аргентин 0:2 (0:1, 0:1)
Маракана
Гоол: 0:1 – 10 Мартинес, 0:2 – 74 Ло Чельсо.
Венесуэл – Фариньес, Эрнандес, Чансельор, дель Пино Маго (Сотельдо, 56), Росалес (Сейхас, 83), Морено, Мурильо, Эррера, Ринкон, Мачис (Мартинес, 71), Рондон.
Аргентин – Армани, Фойт, Пеццелья, Отаменди, Тальяфико, Паредес, де Пауль, Акунья (Ло Чельсо, 68), Месси, Мартинес (Ди Мария, 64), Агуэро (Дибала, 85).
Шар хуудас: Ринкон (12), Эррера (15), Мартинес (16), Акунья (42), Рондон (44), Сотельдо (90).
Колумби – Чили 0:0 (0:0, 0:0, 0:0, 0:0), пенальти - 4:5
Арена Коринтианс
Колумби – Оспина, Медина, Санчес, Мина, Тесильо, Урибе (Кардона, 67), Куадрадо, Барриос, Хамес, Мартинес (Диас, 81), Фалькао (Сапата, 77).
Чили – Арьяс, Босежур, Исла, Марипан, Фуэнсалида (Павес, 75), Видаль, Варгас, Арангис, Санчес, Пульгар, Медель.
Шар хуудас: Арангис (8), Медина (44), Видаль (59), Куадрадо (70), Хамес (88).
Сэтгэгдэл ( 1 )
Зөв бичээч колумба хожигдсон байна