Ясүхиро Ямашита Японы ҮОХ-ны ерөнхийлөгч боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 29

Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита Японы ҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдлоо. Түүний өмнөх ерөнхийлөгч Такэда Цүнэказү авлигын хэрэгт холбогдон ажлаа өгөөд байсан юм.

Энэ сарын 27-нд болсон Японы ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар шинэ албан тушаалд томилогдсон Ямашита хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “Олимпын наадмыг зохион байгуулах орны ҮОХ-ны тэргүүн ганц жилийн өмнө солигдох нь байж болшгүй зүйл. Олимптой холбоотой бүх хүн санал нэгдэн ажиллаж байж амжилтад хүрнэ. ҮОХ-ны хувьд тамирчид, багш дасгалжуулагч нараа бүх талаар дэмжиж, ажиллана. Наран улсын сүлдээ цээжиндээ дээдэлсэн тамирчид маань ч хичээн зүтгэх нь ойлгомжтой. “Токио 2020” наадамд 30 алтан медаль авах зорилготой байна” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top