Тедди Ринер Монреальд зодоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 29

Олимпийн хошой, дэлхийн 11 удаагийн аварга жүдоч Тедди Ринер 2017 оны ДАШТ-ээс хойш барилдаагүй байгаа. Түүнийг тэмцээнд орох нь, Гран Прид зодоглох нь гэсэн яриа байнга гарч, Тедди барилдахгүй байсаар энэ тухай мэдээг хүмүүс сонирхохоо больжээ. Гэхдээ энэ удаад Францын нэгэн хэвлэлд гарснаар Тедди долоо хоногийн дараа эхлэх “Монреаль Гран При” тэмцээнд оролцох гэж байгаа гэнэ. Энэ тэмцээнд биеэ халаагаад ирэх наймдугаар сарын ДАШТ-д зодоглож, олимпын эрхээ авах бодолтой байгаа ажээ.  

“Монреаль Гран При” тэмцээн энэ сарын 5-7-нд болох бөгөөд 60 улсын 319 тамирчин оролцохоо мэдүүлгээ өгчээ. Тедди Ринер одоогийн байдлаар дэлхийн чансааны 35-д бичигдэж байгаа ч олимпын чансаанд багтаагүй байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Токио(223.39.141.174) 2019 оны 07 сарын 02

Энэ олимпд унана. Энэ баавгай...Хэнд гэж үү. Түвшинбаярт

1  |  0
Top