Б.Цагаанбаатар Азийн триатлоны холбооны Техникийн хорооны даргаар сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 30

Азийн триатлоны холбооны (ASTC) конгресс 6-р сарын 19-нд БНСУ-ын Гёнжүд хуралдаж, сонгууль явагдсан. Монгол Улсын төлөөлөл Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүнээр (бүрэлдэхүүндээ 7 гишүүнтэй) хоёрдахь удаагаа сонгогдов.

Техникийн хорооны гишүүдийн анхдугаар хурал 6-р сарын 22-нд Гёнжүд болж, Б.Цагаанбаатарыг тус хорооны даргаар томилуулах саналыг гаргав.

6-р сарын 28-нд Азийн триатлоны холбооны (ASTC) ерөнхийлөгчийн тушаалаар Б.Цагаанбаатарыг Техникийн хорооны дарга, ASTC-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 4 жилийн хугацаатай томиллоо.

Техникийн хороо юу хийдэг вэ? - Техникийн хороо нь товчхондоо Ази тивд болох триатлон, дуатлон, акуатлоны тэмцээний явцад дүрмийг хэрэгжүүлж, тэмцээний хуваарийг баталж, шүүгчдийн томилгоог хариуцдаг.

Б.Цагаанбаатар нь 2009 оноос триатлоны олон улсын шүүгч болж, 2012 онд олон улсын II зэрэг биелүүлсэн. 2013 оны ДАШТ (Лондон), 2014, 2018 оны Азийн наадам, 2010, 2014 оны Азийн элсний спортын наадам шүүсэн. Азийн цомын тэмцээнүүдэд 5 удаа ерөнхий шүүгчээр, 2 удаа ерөнхий шүүгчийн орлогчоор томилогдон ажилласан. Монголын триатлоны холбоог 2004 онд үүсгэн байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж ирсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top