Кевин Дюрант, Кайри Ирвинг хоёр “Нетс”-д нэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

“Голден Стэйт” багийн тоглогч Кевин Дюрант “Бруклин Нетс”-д шилжлээ. Кевин 164 сая долларын дөрвөн жилийн гэрээ байгуулах гэнэ. Тэрээр финалын цувралын үеэр хүнд гэмтэл авч, ирэх улирал тоглохгүй болсон билээ.

Мөн “Нетс” “Бостон”-оос Кайри Ирвингийг авахаар тохиролцоонд хүрчээ. Кайри 141 сая долларын дөрвөн жилийн гэрээ байгуулах шинжтэй байна.

Дюрант сүүлийн гурван улирал “Голден Стэйт”-д тоглож, хоёр удаа лигийн аварга болж, нэг удаа финалын цувралын шилдэг тоглогчоор шалгарч байлаа.

“Уорриорс” багийн лидер Стеф Карри, ерөнхий менежер Боб Майерс нар Нью-Йорк хотод ирж, түүнийг багтаа үлдэхийг хүссэн ч тус болсонгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top