Бразилид болж байгаа “Копа Америка” хөл бөмбөгийн тэмцээний шилдэг дөрвөн баг тодроод байна. Шөвгийн найман багийн дөрвөн тоглолтын гурав нь хуурай тэнцээгээр өндөрлөж, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулсан нь эн тэнцүү багуудын ижил түвшний өрсөлдөөн болж байгааг илтгэн харуулж байна.
Үүнээс хамгийн гайхалтай тоглолт нь Перу, Уругвайн багуудын тоглолт байлаа. Уругвайн шигшээ гурван гоол оруулсан ч бүгдийг нь шүүгч VAR системийн дараа тооцсонгүй.
29 дэх минут. Жоржиана де Арраскаэта Нандест дамжуулалт өгөөд бөмбөгийг буцаан авч, гоол оруулсан ч отон тоглолт гээд тооцогдсонгүй.
59 дэх минут. Кавани гоол оруулаад баярлан гүйсэн ч мөн л отон тоглолт.
73 дахь минут. Луис Суарес ГООЛ-ын баяраа тэмдэглэж эхэлсэн ч шүүгчийн шүгэл бас л дуугарлаа.
Уругвай дайрсан хэвээр байсан ч гоол оруулж чадсангүй. Пенальти цохихоор болж, Уругвайн багийн Суарес хамгийн түрүүнд цохисон ч алдаж орхилоо. Хоёр жил пенальти алдаагүй Суаресийн алдаагаар ийнхүү нэгэн хүчирхэг баг тэмцээнээс хасагдлаа.
“Копа Америка”
Хагас шигшээ
2019.07.03, 08.30 цаг Бразил – Аргентин
2019.07.04, 08.30 цаг Перу – Чили
Хүрэл медалийн төлөө тоглолт
2019.07.07 03.00 цаг
Финал
2019.07.08 04.00 цаг
Сэтгэгдэл ( 0 )