ДАШТ-д зодоглох Ираны шигшээ багийг тодруулах тэмцээн (5 жинд) Тегеран хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Улсын аварга болсон бөхчүүд Казахстаны Нурсултанд болох дэлхийн аваргын тэмцээнд зодоглох эрх авсан. Өөрөөр хэлбэл “Токио 2020” олимпын наадамд оролцоно гэсэн үг юм.
“Рио-2016” олимпын наадмын мөнгө, “Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, Ираны чөлөөт бөхийн 125 кг-ын жингийн шилдэг бөх Комейл Гасеми ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хошой, Азийн гурван удаагийн аварга Парвиз Хадид ялагдсаныхаа дараа зодог тайлснаа зарлан, дэвжээгээ үнслээ.
65 кг-ын жинд Амир Мухаммад Яздани, 74 кг-д Реза Афзали, 86 кг-д олимпын аварга Хасан Яздани, 97 кг-ын жинд дэлхийн хошой аварга Реза Яздани нар ДАШТ-д оролцох эрхээ авлаа. Үлдсэн таван жинд Ираны чөлөөт бөхийн холбооноос олон улсын тэмцээнд барилдсан амжилтыг нь харгалзан, Реза Атри (57 кг), Бехнам Эхсанпур (61 кг), Алиакбар Эмами (70 кг), Бахман Теймури (79 кг), Алиреза Карими (92 кг) нарыг сонгосон байна.
Улсын аварга болсон бөхчүүд Турк, Польшийн олон улсын тэмцээнд оролцсоныхоо дараа есдүгээр сард Казахстаныг зорино.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913