ФОТО: Европын наадмын хаалтын ёслол

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Беларусийн нийслэл Минск хотод Европын Зуны спортын хоёрдугаар наадам өндөрлөж, дүнгээ гаргалаа.

Спортын 15 төрөлд 200 багц медалийн төлөө 50 орны 3844 тамирчин өрсөлдсөн тус наадамд Оросын Холбооны Улсын тамирчид илт давуу тэргүүлжээ.

Оросын тамирчид 44 алт, 26 мөнгө, 42 хүрэл медаль, нийт 109 медаль  авсан бол Беларусийн баг 24 алт, 16 мөнгө, 29 хүрэл медаль, Украины баг  16 алт, 17 мөнгө, 18 хүрэл медаль хүртсэн байна.

Европын наадмын хаалтын ажиллагаа зургаадугаар сарын 30-нд болж, ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Тажикистаны удирдагч Эмомали Рахмон, Армений Ерөнхийлөгч Армен Саркисян, ОУОХ-ны тэргүүн Томас Бах, Европын олимпын холбоодын ерөнхийлөгч  Янез Кочиянчич нар үзэж сонирхлоо.

Хаалтын шоу 14 хэсгээс бүрдэж, бүтэн 3 цаг үргэлжиллээ. Дуучин IOWA, Николай Басков, Tesla Boy, “Леприконсы” “хамтлагууд тоглосны дараа баярын салют буудсан.

Дараагийн Европын наадам 2023 онд Польшийн Краков хотод болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.244) 2019 оны 07 сарын 01

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top