Өнөөдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Спорт бол хүн төрөлхтөнд Бурханаас өгсөн бэлэг юм. Эртний Грект олимпын наадмын үеэр дайн дажин зогсдог байсан гэж түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Магадгүй тэр үед олимпын наадмыг тэмдэглэж байсан хүн анхны спортын сэтгүүлч биз. 

Спорт ард түмэн төдийгүй улс орнуудыг ч нэгтгэдэг. Даян дэлхийн хүмүүст спортын уралдаан тэмцээн, тамирчдын талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөхийн тулд өрсөлдөөн, ялалтын баяр, ялагдлын гунигийг яруу тодоор дүрслэн өгүүлж чаддаг мэргэжилтнүүд  шаардлагатай. Энэ бол спортын сэтгүүлчид юм. Олимпын наадам, тив дэлхийн аваргын тэмцээн болж байгаа газраас алс хол оршин суугаа хүнд ч тэмцээний уур амьсгалыг мэдрүүлж өгөх нь спортоор овоглосон сэтгүүлчдийн үүрэг.

Өнөөдөр тэдэнд зориулсан баярын өдөр.

1995 оны долоодугаар сарын 2-ноос эхлэн Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийг даян дэлхий даяар тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдлоор сонгосон хэрэг биш. Алс тэртээ 1924 оны энэ өдөр Францын нийслэл Парист Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагдсан юм.

Энэ өдрийг орон бүр өөр өөрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Зарим оронд шагнал гардуулах ёслол болж, шилдгүүдээ тодруулдаг бол зарим оронд спортын уралдаан тэмцээн зохион байгуулна. Харин Монголын спортын сэтгүүлчид бид энэ өдөр хөл бөмбөгийн тэмцээн явуулж, ажлын байран дээрээ буюу спортын талбай дээр тэмдэглэдэг уламжлалтай.

Спортын сэтгүүлч хүн тамирчинтай ялгаа байхгүй. Сэтгүүлч өөрийн хувиар тэмцээнд оролцож, ялалт амжилтад баярлаж, ялагдсан тохиолдолд гуниглан, алдаа оноогоо боддог. Ялах хүн байхад ялагдах хүн байдаг нь спортын хууль.

Тэмцээн уралдаан сурвалжилна гэдэг тийм амар зүйл биш. Хэн нэг нь очоод хийчихдэг зүйл ч биш. Спортын тэмцээн бичнэ гэдэг сэтгүүлчээс гүн гүнзгий мэдлэг шаардана. Үүнээс гадна тэмцээн уралдаан болгонд спортын сэтгүүлч хүн өөрөө ч мэдэлгүй сэтгэлийн хөдөлгөөнд автаж, стресст ордог. Заримдаа чи тэмцээн сурвалжилж байгаа биш өөрөө оролцож байгаа мэт л санагддаг.

Спортын тэмцээн сурвалжилна гэдэг маш хариуцлагатай ажил. Ялагч ганц, харин ялагдсан тамирчин олон. Тиймээс аваргыг магтахын зэрэгцээ ялагдсан тамирчдыг ч мартаж болохгүй, Тэдэнд ч бас дэмжлэг хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Хэн дуртай нь спортын сэтгүүлч болж чадахгүй. Уран сайхан бичих чадвар, хурц хараанаас гадна спорт мэддэг, ойлгодог, хамгийн гол нь дуртай байх хэрэгтэй. Уншигч олон юу болж байгааг шууд ойлгохоор тодорхой бичих чадвартай байх ёстой. Спортын сэтгүүлчид хөнгөн шингэн, сониуч, сэргэлэн, шаргуу дайчин байх шаардлагатай. Ядаж нэг гадаад хэл мэддэг, кругозор мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ бүх чанартай байж спортын сэтгүүлч та сайн сэтгүүлч болж чадна.

Спортын сэтгүүлчийн ажил манай тамирчдын ялалт, амжилтын ачаар сонирхолтой сайхан болдог. Ингээд Монголын тамирчдадаа улам олон шинэ ялалт байгуулж, сэтгүүлч биднийгээ бичих зүйлтэй байлгахыг хүсэн ерөөе. Харин спортын сэтгүүлчдэдээ “Спортын сэтгүүлч” хэмээх хариуцлагатай сайхан ажлаа нэр төртэй гүйцэтгэхийг  хүсээд мэргэжлийнх нь баярын мэндийг хүргэе.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
william(197.211.58.62) 2021 оны 07 сарын 28

Та бүхэнд энэ өдрийн мэнд, санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байгаа тул танд бөөрөө 520.000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж байна. фортис эмнэлэг нь бөөрний хүнд донороос 520,000 долларын үнэтэй бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй бөгөөд хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрахын тулд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийг хүсч байгаа бол бөөр шилжүүлэн суулгахад тусална уу\n Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж холбоо барих боломжтой\nТэд мэс засал хийлгэхээр ирсний дараа визээ боловсруулахад зориулж танд мөнгө төлдөг\n

0  |  0
matilda(197.234.221.217) 2019 оны 07 сарын 02

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top