Хакүхогийн шинэ монгол шавь

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн өмнөх шинэ бөхийн шалгалт энэ сарын 1-нд явагдлаа. Энэ удаад гурван залуу хөвгүүн сүмоч болохоор шалгалт өгсний нэг нь Миягино дэвжээний Хасэгава Цүбаса байлаа.

Хасэгава бол япон аав, монгол ээжтэй, 16 настай хүү. Чиба мужийн Ичихара хотод амьдардаг ч Улаанбаатарт төрсөн.

“Багаасаа л сүмо болохыг мөрөөддөг байлаа. Асашёорюү, Хакүхо их аваргууд шиг болох нь миний зорилго” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн байна.

Хасэгава цэцэрлэгээс бага анги төгсөх хүртлээ Японд амьдарсан ч сүмо бөхийн секц дугуйланд хичээллэж байгаагүй гэнэ. Гэхдээ багшийнхаа ятгалгаар бага ангийнхны сүмогийн тэмцээнд орж, Зүүн Японы аварга шалгаруулах тэмцээний шилдэг 8-д орж байсан амжилттай. Дунд ангид орох үедээ Монголд буцаж, сагсан бөмбөгөөр хичээллэж байжээ. Ингээд ахлах ангид дэвшин суралцахаар болоод байхад нь өнгөрсөн тавдугаар сард их аварга Хакүхогоос урилга ирснээр ийнхүү Миягино дэвжээнд элсэхээр шийдсэн байна. Түүнийг бага ангиас нь ажиглан харж байсан сүмогийн секцийн багш нь их аварга Хакүход танилцуулж, их аварга зургийг нь үзээд авахаар шийдсэн ажээ.

Аав нь бейсбол тоглодог байсан тул удам дамжсан тамирчин ч гэж хэлж болох. Эрүүл мэндийн үзлэгт хамт орсон хоёр япон хүүхдээс бие бялдар, хүч чадал илүү байлаа. 97 кг жинтэй. 185 см өндөр. Багаасаа Японд өссөн, Монголд байхдаа япон хэлний “Сакура” сургуульд суралцаж байсан тул Японд дасаж зохих болов уу гэсэн зовлон үгүй. Ийнхүү сүмо дахь монголчуудын арми бас нэгэн цэргээр эгнээгээ сэлбэлээ.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyungerel (202.126.88.154) 2019 оны 07 сарын 13

Huuhdiig bitgii ingej heleerei. Mongol yos zanshlaa sain meddeg 5 r angiasaan unuug hurtel Mongoldoo surch bolovsorch Mongol hel yos zanshil ahuigaa henees iluu meddeg zugeer l mongol huuhed. Hen ch Japan huuhed gej heleheergui. Er n japan tsus holildson blaa geed yaadgiin. Bagshiin huvid shavi naraa ingej heluulehed setgel emzeglej bna. Tanii Minii bid bugdiin ursuud yalgaagui. Jiguurtee Amjilt husie. Mongoliinhoo neriig Delhiid duursgaj Mongol Japan 2 ulsiin nairamdliig batatgaj undurt urguj yavaarai.

2  |  0
zochin(126.163.144.63) 2020 оны 12 сарын 29

aav n yopon eej n mongol ene 2 tsus holildson erliz huuhduud mash sain barilddag yumaa humuusee bitgii mongoliinhoo usuj devjij yvaa 16 nastai huug ingej doosh n muuhai helj baigaach!!!!

2  |  0
Ц(103.26.195.62) 2019 оны 07 сарын 10

amjilt agaan duu. chi chadnaa sain sumochin bolj. mongoloo bitgii martaaraai.

0  |  0
Зочин(64.119.23.194) 2019 оны 07 сарын 10

Гавихгүй дээ. Монгол ахуй заншилаар яваагүй япон л бна ш дээ

0  |  1
дада(66.181.161.57) 2019 оны 07 сарын 10

удам шдээ аав япон бол олигтой явахгүйл болвуу

0  |  1
жа(155.94.243.147) 2019 оны 07 сарын 10

Монголчууд гэж дээ . Эцэг нь Япон бол хүүхэд нь Япон л байна ш дээ

0  |  1
жа(155.94.243.147) 2019 оны 07 сарын 09

Монголчууд гэж дээ . Эцэг нь Япон бол хүүхэд нь Япон л байна ш дээ

1  |  0
Пүжэ(66.181.161.41) 2019 оны 07 сарын 04

Аав нь япон бол базаахгүй биз

2  |  0
Ганаа(122.201.24.105) 2019 оны 07 сарын 03

Монгол гэж дээ. Япон аавтай болхоор Япон д байж таарна.

4  |  0
Erliiz bn(108.218.234.108) 2019 оны 07 сарын 13

Jinhene tsever tsustai mongoloo avahgui dee. Erliiz yum chin neeh gavihgui l bolov uu

1  |  1
Зочин(66.181.178.143) 2019 оны 07 сарын 13

Эрлийз

0  |  2
Баяраа(66.181.182.181) 2019 оны 07 сарын 13

Хахаха юуных нь монгол бөйдым. Япон шээс л байна ш дээ. Багш н ч япон болсон

3  |  5
Mongol GEN-ee aldaj (98.113.248.233) 2019 оны 07 сарын 02

Japan buh sportoor erliizuud beldeed japan tamirchin gej nerlej bgaa! Hongon athletik, volleyball, sags, golf geed ih olon torluuudeer erliiz tamirchid amjiltad hurch bgaa! Uunii tsaana bodlogo bdag yum! Hakuho min dee! Hairan mongol gen!

0  |  0
Mongol GEN-ee aldaj (98.113.248.233) 2019 оны 07 сарын 02

Japan buh sportoor erliizuud beldeed japan tamirchin gej nerlej bgaa! Hongon athletik, volleyball, sags, golf geed ih olon torluuudeer erliiz tamirchid amjiltad hurch bgaa! Uunii tsaana bodlogo bdag yum! Hakuho min dee! Hairan mongol gen!

0  |  0
matilda(197.234.221.217) 2019 оны 07 сарын 02

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Enh(202.126.89.116) 2019 оны 07 сарын 02

Үндэсний бөхөө хөгжүүлэхгүй бол хэдэн жилийн дараа монголын гайгүй бөх болох хөвгүүд сүмо руу хошуурахнээ. Гүүр болох гээд монголынхоо үндэсний бөхийг сүйдэлчихвээ Хакухо аваргаа.

0  |  0
Монголдой(202.9.43.79) 2019 оны 07 сарын 13

Хакухогын хүргэн бидэнд ямар хамаатайн

1  |  2
зочин(139.5.217.163) 2019 оны 07 сарын 02

Японы ирээдүй болсон Монгол цустай Япон ястай хүү байна.Хакухотрй ураг барилдвал зохицол сайн.

1  |  0
Buya(73.93.140.185) 2019 оны 07 сарын 10

Yapon zaluud amjilt husii

1  |  2
Top