“Голден Стэйт” Кевин Дюрантын дугаарыг мөнхөллөө

2019 оны 07 сарын 03

NBA-гийн “Голден Стэйт Уорриорз” баг Кевин Дюрантын гурван жил эзэмшсэн 35 дугаарыг мөнхөллөө.

Багийн албан ёсны мэдээлэлд “Гурван жилийн өмнө бид сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг Кевин Дюрантыг баяртайгаар хүлээн авч байлаа. Тэр манай багт тоглохдоо фэнүүдэд мартагдашгүй мөч олныг бэлэглэсэн агуу тоглогч билээ. Одоо тэр замналынхаа шинэ хуудсыг нээж байна. Бид Кевинд “Голден Стэйт Уорриорз” багт хийсэн бүх зүйлд нь талархаж байдаг. Түүнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид түүний дугаарыг мөнхөлж байна. Цаашдаа манай багийн нэг ч тоглогч 35 дугаартай тоглохгүй” гэж дурдсан байлаа.

Дюрант “Голден Стэйт”-д гурван улирал тоглохдоо багаа хоёр удаа аварга болгож, өөрөө хоёр удаа финалын цувралын шилдэг тоглогчийн шагнал хүртэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top