Фото: 33 нас хүрсэн Кисэносатогийн түүх

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Өнөөдөр мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато 33 нас хүрч байна. Ингээд түүний замналыг гэрэл зургаар харуулья.

2004 оны 11 дүгээр сарын 1. 18 нас 3 сартайдаа дээд зиндаанд дэвшсэн Хагивара. Алдарт Таканоханагийн (17 нас, 8 сар) дараа орох үзүүлэлт байлаа. 

Энэ үеэс түүнийг дараагийн ёкозүна гэж нэрлэж эхэлсэн юм.

2006 оны Намрын тэмцээнд ёкозүна Асашёорюүг унагаалаа.

2009 оны Хацү башё. Гурван тэмцээн өнжөөд байсан их аварга Асашёорюүд унасан.

2010 оны Кюүшюү башёд Хакүхогийн дараалан ялсан амжилтыг 63 дээр зогсоосон хүн бол Кисэносато.

2011 оны их газар хөдлөлтөд өртсөн иргэдийг сүмо бөхийн чянко хоолоор дайллаа.

Түүнийг өсгөж хүмүүжүүлсэн Нарүто ояката озэки болохоос нь өмнөхөн нас барсан.

2011 оны Кюүшюү башёд озэки цолны болзлоо биелүүлсэн Кисэносато.

Какүрюү, Кисэносато нарын “Хунт нуур”

2012 оны Зуны тэмцээнд түрүүлэх боломжоо алдлаа.

2012 оны Нагоя башё 14 дэх өдөр ёкозүна Хакүхотой хоёр ч удаа тачиай таараагүй Кисэносато их аваргатай сөргөөцөлдөв.

2013 оны Хаврын тэмцээн. Хакүход унаад бас л түрүүлсэнгүй.

2013 оны Зуны тэмцээнд түрүүлэх тун дөхсөн  ч бас л Хакүход унасан.

2013 оны Нагояд анх удаагаа ёкозүна цолны төлөө барилдсан ч гуравдахь өдөр нь уналаа.

Ёкозүна цол хүртэх, башёд түрүүлэх боломжтой башё болгонд тэр бүтэлгүйтэж байв.

Кисэнсато 15 жил барилдахдаа ганцхан өдөр гэмтлийн улмаас барилдаагүй. Тэр гэмтэл нь энэ.

Чухал үед тэр дандаа унадаг байлаа.

Харин анхны түрүүнд нь нутгийн олон ингэж баярласан.

Хацү башё сүүлийн өдөр Хакүхог тэр сүкүйнагэ мэхээр давсан.    

Уйлахаас өөр ч яахав.

Анхны Цом.

Анхны парад.

Анхны ёслол.

Япон орон тэр чигээрээ баярлалаа.

Аваргын сакэ амттай.

Ялалтын маргааш.

Япон орон япон ёкозүнатай болсон ч Кисэ 8 башё дараалан өнжөөд энэ жил зодог тайлан одлоо.

Түүний зодог тайлах ёслол есдүгээр сарын 29-нд болно. Кисэносатогийн төрсөн нутаг Ибараки мужийн Үшикү хотод хөшөөг нь босгож, музей байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top