Торонтод “Рэпторс” багийг эзэмшигч MLSE компанийн онгоц газардлаа. Онгоцонд Кавай Леонард байсан гэж шинжээчид баталж байгаа юм. Хэрэв үнэхээр Кавай Канадад буцан ирсэн бол тэр багтайгаа гэрээгээ сунгах магадлал өндөр байна гэсэн үг. Канадын телевиз газар дээрээс нь шууд мэдээлэл дамжуулж байна.
NBA-гийн тоглогч асан одоо телевизийн шинжээч Жален Роуз чөлөөт агентуудын зах зээлийн талаар мэдээлэл өглөө. Тэр хоёр жилийн өмнө Леонард “Сан-Антонио”-г орхино гэж анх мэдээллэж байсан билээ.
"What I'm 99% hearing is that Kawhi Leonard will be returning to Toronto ..."
— Get Up (@GetUpESPN) July 3, 2019
—@JalenRose pic.twitter.com/wkWwElEDyx
“Би маш олон хүнээс мэдээлэл авсан. Бидний харсанчлан Кавай Леонард сая Торонтод ирлээ. Тэр багтаа үлдэх нь 99 хувийн баталгаатай. Леонард хоёр жилийн гэрээ байгуулах байх” гэж хэлжээ.
Одоогийн байдлаар гурван баг түүнийг авахаар хөөцөлдөж байгаа:
• “Лейкерс”-т аварга болох боломж хамгийн өндөр. Гэхдээ тэр багийн гол од, лидер болж чадахгүй.
• “Клипперс”-т түүний төлөө хэнийг ч халахад бэлэн байгаа ч аваргын цом авахад нь туслах од байхгүй.
• “Торонто”-д цолоо хамгаалах сайхан боломж байгаа. Энд бол Кавай баатар. Гэхдээ Торонто бол Лос-Анжелес биш, гэрээс нь хол.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913