Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадам Италийн Неаполь хотноо энэ сарын 3-нд эхэллээ. 30 дахь удаагаа болж байгаа тус наадамд 112 орны 5100 тамирчин оролцож, спортын 15 төрөлд 222 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Монголын шигшээ баг 1965 оноос эхлэн Универсиад наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Манай тамирчид жүдо, таэквондо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, теннис, ширээний теннис гэсэн спортын 7 төрлөөр 46 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын үе үеийн оюутан тамирчид дэлхийн Универсиад наадмаас 11 алт, 16 мөнгө, 26 хүрэл нийтдээ 53 медалийг 9 спортын төрөлд хүртэж байсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )