АНУ-ын Фортвэйн хотод энэ сарын 2-7-нд зохион байгуулагдаж байгаа Дэлхийн хараагүйчүүдийн хоёр дахь удаагийн наадамд манай тамирчид амжилттай оролцож байна. Монголын пара жүдо бөхийн холбооны тамирчин Аажимын Мөнхбат дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг тус наадмаас алтан медаль хүртлээ. Монгол Улс энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд тус наадмын авсан анхны медаль ийнхүү алтан өнгөтэй байлаа.
Манай улсаас эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд эх орноо төлөөлөн оролцож байна.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэж бид бахархах нь зүйтэй