Кремль нууцлаг шумбагч онгоцны төрлийг нэрлэхээс татгалзжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Цөмийн шумбагч онгоц эрэн хайх сургуулилт хийж буй дизель шумбагч онгоц

ОХУ-ын эрх баригчид энэ сарын 1-ний өдөр ямар төрлийн шумбагч онгоц дээр гал гарсныг нэрлэхээс татгалзжээ. Учир нь энэ мэдээлэл улсын нууцын зэрэглэлд хамаардаг гэнэ. Тус онгоц дээр гал гарсны улмаас 14 усан цэрэг амиа алдсан билээ. Интерфакс агентлагийн мэдээлснээр,

Кремль усан цэргүүд ямар даалгавартай явж байсныг ч задлахаас мөн татгалзсан байна.

Энэ сарын 1-ний өдөр цөмийн шумбагч онгоц дээр гал гарсан ч энэ тухай мэдээлэл мягмар гарагт ил болсон билээ. Тэнгисийн ёроолыг судлах зориулалттай шумбагч онгоцны бүрэлдэхүүнд хэдэн хүн байсныг мөн тодруулаагүй. Амиа алдсан усан цэргүүдийн дунд нэгдүгээр зэрэгтэй долон капитан, ОХУ-ын хоёр Баатар цолтон байжээ. Шумбагч онгоц өдгөө Мурманск муж дахь Североморск тэнгисийн цэргийн бааз дээр байгаа гэнэ.

Цөмийн шумбагч онгоцыг Зөвлөлт засаглалын үед барьж эхэлсэн ч, 2003 онд анх тэнгис, далайд гарсан байна. Тус онгоцны албан ёсны гэрэл зураг өнөөг хүртэл байдаггүй бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамгийн нууцлаг, хамгийн өндөр өртөгтэй төсөл хэмээн дүгнэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top