Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон БНАСАУ-д саатуулагдсан хэмээгдэж байсан Алек Сигли гэгч оюутан суллагдсан тухай мэдэгджээ.
Пёньян дахь Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн аспирант Алек Сигли сураггүй алга болсны дараа тус улсад Шведийн засгийн газрын тусгай төлөөлөгч Кент Хэрстэдт хүрэлцэн ирсэн билээ. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Австралийн засгийн газрын нэрийн өмнөөс Шведийн эрх баригчдад Алекийг суллахад үнэлж баршгүй тусламж үзүүлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
Алек Сиглийн биеийн байдал сайн байгаа бөгөөд пүрэв гарагт эх орон руугаа буцжээ. Тэрбээр жил орчим БНАСАУ-д суралцахдаа Хойд Солонгосын орчин үеийн уран зохиолыг судалдаг байжээ.
Энэ оны зургаадугаар сарын 25-ны өдөр түүнтэй холбогдох боломжгүй болсон бөгөөд хэвлэлүүдээр түүнийг баривчилсан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Австралийн эрх баригчид нөхцөл байдлыг тодруулж, түүнд болон түүний эцэг эхэд консулын дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлж байсан юм.
Пёньянд суралцаж байхдаа тэрбээр Хойд Солонгос руу боловсролын аялал зохион байгуулах агентлаг нээж, жуулчдыг аваачдаг байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913