Америкийн хөлбөмбөгийн лигийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр өглөө болсон ээлжит тойргийн тоглолтод “Лос-Анжелес Гэлакси” баг “Торонто”-г талбайдаа хүлээн авч, 2:0 харьцаатай ялсан байна. Хоёр гоолыг хоёуланг нь Шведийн алдарт хөлбөмбөгч Златан Ибрагимович оруулжээ.
Ибрагимович энэ улирал 15 тоглолтод оролцож, 13 гоол оруулан, мэргэн буучдын жагсаалтын 2-т бичигдэж байна. Түүний өмнө “Лос-Анжелес” багийн довтлогч Карлос Вела 17 гоолтой тэргүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )