Снүүп Дог Кавай Леонардыг “Лейкерс”-т ирэхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Алдартай рэп дуучин Снүүп Дог энэ зун чөлөөт агент болсон “Торонто” багийн тоглогч Кавай Леонардыг Лос-Анжелес хотдоо эргэн ирж, “Лейкерс”-ийн эгнээнд нэгдэхийг хүсжээ.

“Торонто”-г өнгөрсөн улиралд аваргын титэмд хүргэсэн Кавай Леонард энэ зуны солилцоо наймааны цонхоор хамгийн их олны анхаарлыг татаж байгаа тоглогч. Түүнийг авахаар Лос-Анжелсеийн “Клипперс”, “Лейкерс” багууд хөөцөлдөж байгаа бол “Рэпторс” үлдээхийг хүссэн хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top