"Хөлбөмбөг"-ийн Б.Буман-Учрал Гавьяат тамирчин боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, хөлбөмбөгийн түүхэн дэх олон улсын тэмцээний хамгийн хурдан гоолын эзэн, Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч асан Б.Буман-Учрал Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, өнөөдөр /2019.07.08/ салбар салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль гардуулсны дунд спортын салбараас гурван гавьяат төрсөн бөгөөд нэг нь ийн хөлбөмбөг, багийн спортоос тодорсон бол хөнгөн атлетикийн ахмад тамирчин Т.Цэрэндолгор Гавьяат тамирчин, Монголын уулчдын үндэсний холбооны хүндэт ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны хяналтын зөвлөлийн дарга Ж.Баянцагаан Гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаалаа.

Мөн энэ өдөр хөлбөмбөгийн шороон талбайнаас эхлэн хөлбөмбөгт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй МХБХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жаргалсайхан Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор, ДАШТ-ий тоглолтуудад амжилттай тоглосон, "Дэрэн" клубийн Техникийн захирал, дасгалжуулагч Б.Гарьдмагнай Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.105.115) 2021 оны 11 сарын 17

hulbumbugiin sportod gaviya shagnal avahaar hemjeend ochivuu. esvel naad aguulhad chine gavyatiin temdegnyyd zevreh geed baigaa yumuu

0  |  2
Zochin(202.126.88.57) 2019 оны 07 сарын 08

Bayar hurgie

2  |  0
Top