Португал мэргэжилтэн Жозе Моуриньо Хятадын лигийн “Гуанжоу Эвергранд” багийн тансаг урилгаас татгалзжээ.
“Sky Sports”-д бичсэнээр Хятадын баг түүнд 100 сая еврогийн санал тавьсан байна. Гэрээ ёсоор Моуриньо жилд 31 сая еврогийн орлого олох байсан ч гэр бүл нь Хятадад очих хүсэлгүй гэдэг шалтгаанаар урилгыг хүлээн авсангүй.
Түүнийг Хятадад ажиллаж магадгүй гэсэн яриа энэ сарын 5-нд гарсан. Жозе Хятадын хамгийн баян хүн болох Ху Цзяинтэй уулзаж, Ху түүнд Хятадын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн суудал санал болгосон гэсэн мэдээлэл гарч байв.
Сэтгэгдэл ( 0 )