-ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбилэг нарын есөн хүнд холбогдох хэргийн гэм буруутай эсэхийг шүүх хурлыг энэ сарын 23-нд хийхээр товлолоо-
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сарын сүүлчээр Нийслэлийн прокурорын яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын ажилтан О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр /2019.07.08/ Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж, өндөрлөлөө.
Шүүх хуралд С.Зориг агсны гэргий Б.Булган, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өмгөөлөгчийн хамт хохирогчоор оролцсон бол ялтан Ц.Амгаланбаатар гэрчээр оролцсон юм. Харин шүүгдэгч ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүн 10 гаруй өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон.
Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох энэхүү хэргийг мөрдөн байцаалтад буцаах, түдгэлзүүлэх асуудлыг хөндсөн. Мөн С.Зоригийн хөнөөсөн хэргийн захиалагчдыг илрүүлсний дараа Б.Хурц нарыг буруутай эсэхийг шүүх зэрэг хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс гаргасан байна. Тэгвэл бүтэн өдөр хуралдсан энэхүү шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээс гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 23-ны 10.00 цагт хийхээр товлоод байна.
Сэтгэгдэл ( 6 )
Бас л муу найруулсан жүжиг тавих байх ойлгомжтой Ерөнхийлөгч яагаад туйлын идэвхгүй болчихвоо Ямарч холбогдолгүй 17 шүүгчийг алуурчин Лүндэндоржтой санал зөрсний нь төлөө ажилгүй болгож тэд нь эхнээсээ зарга үүсгэж эхэллээ. Бантан хутгаж байхын оронд МАНАНГийнхаа луугаруудыг зайлуулж байвал сайнсан
Яллах дүгнэлтийг нийслэлийн прокурор Баярмагнай гаргасан Дандаа 1-р зүйлчилсэн байналээ энэ чинь маш хөнгөн торгуулийн заалтууд асар баян эдгээр хүмүүст нэг удаагийн рестораны хоолны үнэ. Аягүй бол ялгүй ч салж мэднэ Мэдээж МАНАН-гийн шүүгч нар тэднийхээ заавраар ажиллана
Өмгөөлөгчийг нь хамт хорьж шүүх хэрэгтэй этгээд байна билээ. Шууд шоронд хий.
Шууд буудсугай . Элбэгдорж , Батуул хоер яасан бэ. Хорихл хэрэгтэй
za manangiin shuugchid l buu shuugeesey dee
Элбэгдоржийн хамаатан шүүгч энэ олон хонгилын өмгөөлөгчидтэй нийлээд хүссэнээрээ л янзлах байлгүй дээ.