Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Оросын Холбооны Буриад улсын Боксын холбооны Ерөнхийлөгч, Буриад улсын Их хурлын гишүүн, 2019 оны 10 дугаар сарын 01-14-ны өдрүүдэд зохион байгуулагдах Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах хорооны дарга Доржиев Валерий Пурбуевичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ноён Доржиев Валерий Пурбуевичийн хоёр орны боксын спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, "Олимпийн алдар" одонгоор шагнаж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )