ОХУ-ын Чита хотод энэ сарын 13-нд болох сээр хугалах “Айралжан Хатан” тэмцээнд Орос, Хятад, Монголын 150 хүчтэн өрсөлдөх гэж байна.
“Юность” цэнгэлдэх хүрээлэнд болох тус тэмцээнд насны ангиллаар багийн болон хувийн тэмцээний аваргуудыг тодруулна. Мөн эмэгтэйчүүдийн тэмцээн болох юм. Тэмцээнийг зохион байгуулах хорооны тэргүүн Эрик Сангин “Сээр цохих нь Буриад Монголын эртний наадмын нэг. Хүчтэй байлаа гээд түрүүлдэггүй. Техник шаардлагатай тэмцээн” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сээр хугалах тэмцээнээс гадна сур, шагай, ёхор бүжгийн уралдаантай.
Сэтгэгдэл ( 0 )