Туркийн Эдирне хотод кыркпынар хэмээх турк үндэсний бөхийн наадам болж өнгөрлөө. Бөхчүүд үхрийн арьсан өмд өмсөж, биеэ тосоор тосолдог тул барьц авах, мэх хийхэд тун хүндрэлтэй. Зарим хэвлэлд тосон бөх ч гэж нэрлэдэг юм. Өрсөлдөгчөө мөрөн дээрээ өргөж гаргах, газарт унагаахад ялалт авна.
Кыркпынар бөх хамгийн удаан үргэлжилдэг тэмцээн гэж Гиннесийн номд бүртгэгдсэн. Тосолсон биетэй бөхчүүд барьцгүй тул барилдаан удаан үргэлжлэх нь аргагүй юм. XIV зууны үед үүссэн энэ бөхийн хамгийн том наадам Эдирне хотод болдог. Энэ жил 658 дахь удаагаа зохиогдож байна.
Энэ жилийн аваргаар Али Гюрбюз тодорч, алтан бүс, 250 мянган ам.долларын шагнал хүртлээ. Али багаасаа чөлөөт бөхөөр хичээллэж, идэрчүүдийн ДАШТ-ээс медаль хүртэж байсан бөх. Олимпын аварга Таха Акгультэй авьяас чадвар тэнцүү гэгдэж байсан ч аав нь түүнийг үндэсний бөхөд урвуулсан түүхтэй. Гюрбуз үндэсний бөхийн наадамд гурван удаа түрүүлсэн ч 2012 оны түрүүг нь сэргээшийн хэргээр хураасан юм.
Түүнтэй финалд үлдсэн өрсөлдөгч Орхан Окулу өнгөрсөн жилийн Бүх Туркийн аварга бөх байлаа. Бөхчүүд үндсэн цаг болох 40 минут барилдаад хаялцалгүй хугацаа сунгаж, Али тав дахь минутад өрсөлдөгчөө унагаан, наадамд түрүүлсэн байна.
Турк үндэсний бөхийн наадамд гурван удаа дараалан түрүүлбэл Эдирнед хөшөөг нь босгож, шилжин явах алтан бүсийг бүр мөсөн үлдээдэг уламжлалтай.
Сэтгэгдэл ( 3 )
Turkuud ch dee dee oliggui humuus hujaagaas door ym bna lee
Муу барилданаа турkууд манай сайн бөх очиволч дор нь унагаано баахан хатуу биетэй тэнхээ муутай. Би нэг ноцолдож үзсэн дор нь унагааж байна лээ том биетэй хүнтэй ганц хавсараад л дуусч байна лээ дараан нэг намхан бүдүүнтэйн гуд татаад л унагасан хэхэ би бол бөх биш манай жоохон ноцолдог хүмүүс бол элэгийн авна чөлөөтөөр барилдаг хүмүүс нь бол эвгүйн байна лээ
Зайл цаашаа хар тамхи чин ѳмхий хулмастай туркүүд