Санта Крус: Гари Расселийн бүсийг булаан авна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

IBO холбооны дэлхийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт ирэх наймдугаар сарын 3-нд тулалдахаар болсон билээ. Төгсөө WBC холбооны бүсийн төлөө тоглох юм.
 


Түүнтэй тулалдах учиртай байсан Гари Рассель манай тамирчинтай тулалдах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн юм. Гари WBA холбооны хагас хөнгөн жингийн аварга Лео Санта Крустэй тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Лео Санта Крус ч Гари Рассельтэй тоглох хүсэлтэй байгаагаа хэлснээр манай Төгсөө наймдугаар сард өөр өрсөлдөгчтэй учрах нь тодорхой боллоо.
 

WBA холбооны аварга Лео Санта Крус “Thaboxingvoice”-д ярилцлага өгөхдөө “Гари надтай тулалдахыг хүсэж байна гэж яриад байгаа болохоор түүнтэй тоглоход болохгүй гэх зүйл алга. Гарид WBC холбооны аваргын бүс байгаа. Тэр бүсийг булаан авах зорилготой байна. Гари намайг сонирхогчдын бокст ялж байсан болохоор хариугаа авмаар байна. Мэргэжлийн бокс өөр гэдгийг харуулах болно. Гариг ялчихаад IBF холбооны аварга Жош Уоррингтонтой тоглох бодолтой байгаа. Дараа нь Карл Фрамптонтой өрсөлдөж болох юм. Манай баг том тулаан зохион байгуулах гэж байгаа. Зуны сүүлч, эсвэл намрын эхэн сард тулалдах байх. Би бэлтгэлдээ гарсан. Хэрэв том тулаан зохион байгуулж чадахгүй бол 59 кг-д жин өгсөөд Жервонта Дэвисийг тулаанд дуудаж болох юм. Сайхан тулаан болно доо. Нэг промоутертой болохоор зохион байгуулахад ч хялбар. Харин жингээ нэмэх хэрэг гарна” гэж хэлсэн байна.

ХАГАС ХӨНГӨН ЖИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГУУД

59 кг

WBA - Жервонта Дэвис (21-0-0, 20 KO), АНУ

WBC - Мигель Берчельт (36-1-0, 32 KO), Мексик

IBF - Тевин Фармер (29-4-1, 6 KO), АНУ

WBO - Жамел Херринг (20-2-0, 10 KO), АНУ

57,2 кг

WBA - Лео Санта Крус (36-1-1, 19 KO), Мексик

WBC - Гэри Рассель (30-1-0, 18 KO), АНУ

IBF - Жош Уоррингтон (29-0-0, 6 KO), Их Британи

WBO - Оскар Вальдес (26-0-0, 20 KO), Мексик

IBO – Н.Төгсцогт (11-0-0, 9 KO), Монгол

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(43.242.243.141) 2019 оны 07 сарын 16

Myndag aa. Bayar hurgie.

0  |  1
зххх(211.36.150.203) 2019 оны 07 сарын 11

гари төгсөөгөөс айгаад байгаан бна даа

1  |  0
Top