Тэрүнофүжи өвдөг шороодлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Японы Нагоя хотод мэргэжлийн сүмогийн Долоодугаар сарын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Макүшитагийн зүүний 59-т эрэмбэлэгдсэн озэки асан Тэрүнофүжи өнөөдөр Такадагава дэвжээний Оножёотой барилдаж, ёрикири мэхээр өвдөг шороодон, давааны харьцаа 1:1 боллоо.

Тэрүнофүжи барилдааны дараа “Тэмцээний өмнө Токицүказэ дэвжээнд Шёодайтай бэлтгэл хийж байгаад зүүн гарын ядам хуруугаа мулталсан. Эмнэлэгт очиж, хийлгэсэн ч бярдаж чадахаа больчихлоо. Өнөөдөр нэг минут гаруй удаан барилдлаа. Ойрын хоёр жилд ийм удаан барилдаагүй байх. Бэлтгэл дутуу нь мэдэгдэж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top