Гоэйдо гэмтэж, 3 озэки тэмцээнийг орхилоо

2019 оны 07 сарын 14

Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн Японы Нагоя хотод үргэлжлэн явагдаж байна. Башёг их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү нар тус бүр долоон даваатай хошуучилж, озэки Такаясү, маэгашира Тэрүцүёоши хоёр зургаан даваатай удаалж байна.

Сүүлийн хоёр өдөр дараалан унаж, давааны харьцаа 3-4 болоод байсан озэки Гоэйдо өнөөдрөөс барилдахгүй болжээ. Энэ башёд озэки Такакэйшёо барилдаагүй. Залуу озэки ирэх тэмцээнд цолоо алдах нь тодорхой болсон. Харин гүрж арслан Точиношин  тав дараалан унаад нэг ч давалгүй тэмцээнийг орхисон. Точиношин Намрын тэмцээнд дахин кадобан болох юм.

Монгол бөхчүүд

Дээд зиндаа

Ёкозүна Какүрюү 7-0

Ёкозүна Хакүхо 7-0

Сэкивакэ Тамаваши 1-6

М-4 Ичиножёо 5-2

М- 9 Дайшёохо 3-4

Жюүрёо

Б-1 Азүмарюү С.Тодбилэг 3-4

З-3 Чиёошёома Г.Мөнхсайхан 4-3

З-5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-3

З-9 Миторюү Б.Төрболд 4-3

Б-9 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4-3

Б-10 Араваши Э.Дөлгөөн 3-4

Макүшита

З-1 Сэйро А.Өнөболд 3-1

Б-2 Хоошёорюү С.Бямбасүрэн 2-2

З-22 Сакигакэ Я.Баттүшиг 2-1

Б-22 Кёкүсоотэн Э.Энхманлай 1-2

З-27 Гоочёозан Д.Ууганбаатар 2-2

З-49 Кагамио Б.Нанжид 4-0

Б-57 Роога А.Амарсанаа 2-1

Б-58 Ёошёояма Б.Анхбаяр 2-2

З-59 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-1

Санданмэ

З-21 Саданохикари Д.Наранцогт 1-2

З-96 Дайтэнма Н.Чинзориг 3-0

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top