Энэ сарын 14-нд Лондон хотод талбайн теннисний хамгийн том тэмцээн болох “Уимблдон” өндөрлөж, аваргууд тодорлоо. 38 сая фунт стерлингийн шагналын сантай тус тэмцээний эрэгтэйчүүдийн финалын тэмцээн өчигдөр явагдаж, 32 настай Сербийн Новак Жокович таван цаг тулалдсаны эцэст 37 настай Швейцарын Рожер Федерерийг буулган авч, Уимблдонд тав дахь удаагаа тэргүүлжээ. Новак Уимлдоны цомын тоогоор Шведийн Бьорн Боргтой тэнцэж байгаа нь энэ юм.
Новак Жокович (Серби) – Рожер Федерер (Швейцар)
7:6|1:6|7:6|4:6|13:12
Харин эмэгтэйчүүдийн төрөлд 27 настай румын бүсгүй Симона Халеп финалд “Уимблдон”-ы долоон удаагийн аварга Серена Уильямсийг ердөө 56 минутын дотор 6:2, 6:2 бут ниргэж, “Их Дуулга”-ын хоёр дахь түрүүгээ хүртлээ.
Симона Халеп (Румын) – Серена Уильямс (АНУ)
6:2|6:2
Хос
Су-Вэй Се (Тайвань) / Барбора Стрыцова (Чех) – Ифань Сюй (Хятад) / Габриэла Дабровски (Канад)
6:2|6:4
Холимог хос
Иван Додиг (Хорват) / Латиша Чжань (Тайвань) – Роберт Линдстедт (Швед) / Алена Остапенко (Латви)
6:2|6:3
Идэрчүүдийн “Уимблдон”-д Японы 16 настай Шинтаро Мочизүки, охидын төрөлд Украины 17 настай Дарья Снигур тэргүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )