Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Аминишики зодог тайлахаа өнөөдөр /2019.07.16/ зарлалаа. Энэ жил 40 настай Аминишики Нагоя башёд эхний хоёр өдөр дараалан унаж, баруун өвдөгний гэмтлээр үлдсэн өдрүүдэд өнжөөд байсан юм.
Сүүлийн хэдэн өдөр дахин барилдахгүй бол макүшитад унах нь тодорхой болсон тул дохёнд гарахаар бэлтгэж байсан ч үнэхээр барилдах аргагүй байжээ. Өнөөдөр Аминишики Сүмо бөхийн холбоонд зодог тайлах хүсэлтээ гаргаж, хэвлэлийн бага хурал хийлгэх гэнэ.
23 жил барилдсан ахмад бөх хэрэв зодог тайлалгүй макүшитад барилдсан бол 20 жилийн дараа макүшитад барилдах байв. Гэвч тэр хүссэнгүй. Уран сайхан барилдаантай, монгол үндэсний бөхийн мэх ч хийдэг байсан Аминишики маш олон удаа гэмтэж байсан.
Жюүрёо, дээд зиндаанд 117 башё барилдсан нь Кайотой зэрэгцэх түүхэн амжилт. 40 нас 7 сартай сэкитори бол манай Кёкүтэнхогийн дараа орох рекорд. Манай Харүмафүжи аваргыг анх сүмод ирэхэд нь хүлээн авч, их юм зааж өгсөн, монголчуудад элэгтэй бөх билээ.
Аминишики цаашдаа Ажигава нэрээр дэвжээндээ багшилна.
Сэтгэгдэл ( 2 )
Цэвэгнямыг түрүүлэхэд цаана нь уйлаад зогсож байж билээ.
Амьд домог болчихсон хүн шүү дэ.хаа бсн 90 д оноос барилдаж бсн