Японы сүмо бөхийн холбооноос энэ башёд шинэ бөхийн шалгалтад тэнцсэн сүмочдын нэрсийг зарлалаа. Нийт есөн бөх тэнцсэн бөгөөд тэд ирэх есөн сарын тэмцээнээс банцүкэд шикона нэр нь багтах болно.
Тэдний дунд хоёр монгол байлаа.
"Оноүэ" дэвжээний шинэ бөх Галдангийн Сүхбат бол Таканоивагийн ахын хүү бөгөөд Хокүтэнкай нэрээр барилдана. 20 настай, 178 см өндөр, 130 кг жинтэй. Дэвжээнийхээ алдарт озэки асан Хокүтэнюүгийн нэрээс шикона нь уламжлалтай.
“Миягино” дэвжээний Хасэгава Цүбаса бол Чиба мужид амьдардаг, япон аав, монгол ээжтэй. Хакүхо их аваргын шавь. Сэнхо нэрээр барилдах юм. Чиба мужийн Сэн, Хакүхо аваргын Хо ханзыг авч, Сэнхо болжээ. 16 настай, 97 кг жинтэй. 185 см өндөр.
Сэтгэгдэл ( 0 )