“Барса”-гийн шинэ самурай Абэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Испанийн алдарт “Барселона” баг Японы тоглогч Хироки Абэтэй гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа. Абэг Японы “Кашима Антлерс” багаас 1.1 сая еврогоор худалдан авчээ.

20 настай Абэ “Барса”-тай 2023 он хүртэл гэрээ байгуулсан бөгөөд энэ улирал “Барселона Б”-багт тоглоно. Хэрэв хугацаа дуусахаас өмнө түүнийг авах хүсэлтэй баг байвал 40 сая евро төлөх заалттай. “Барса”-гийн үндсэн багт багтаж чадвал энэ тоо 100 сая евро болж өсөх юм. Хироки Абэ “Кашима Антлерс” багт 79 тоглож, 10 гоол оруулсан. Шигшээ багтаа гурван удаа тоглосон.

“Барса” өмнө нь Японоос Такефүса Күбо гэдэг тоглогч авч, Күбо гурван жил тус багийн академид байсан. Гэвч  Европын хөлбөмбөгийн холбооноос тавьсан хоригийн дагуу эх орондоо буцахаас өөр аргагүй болсон билээ. Күбо энэ зун “Барса”-гийн заналт дайсан “Реал” Мадрид багт шилжээд байгаа. Тиймээс каталоничууд “Барса”-д шинэ самурай авахдаа үнэнч занг нь ихэд анхаарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top