Нагоя башё: Өнөөдөр Роога VS Тэрүнофүжи

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн Японы Нагоя хотод үргэлжлэн явагдаж байна. Башёг ёкозүна Какүрюү 10 даваатай тэргүүлж, их аварга Хакүхо 9 даваатай удаалж байна. Манай хоёр аваргын араас озэки Такаясү, маэгашира Миёогирюү, Томоказэ, Тэрүцүёоши нар тус бүр хоёр унаатай нэхэж явна.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Такаясү гэмтэлтэй байгаа тул түрүүлэх өрсөлдөөнд оролцож чадахгүй байх. Ингэхээр энэ башё Какүрюүгийн 6 юу, Хакүхогийн 43 дахь түрүү юу гэсэн асуулт дор үргэлжлэх шинжтэй. Өнөөдөр Такаясү ёкозүна Хакүхотой, озэки асан Котошёогикү Какүрюүтэй оноолт таарсан. ХАрин макүшитад Роога Тэрүнофүжитэй барилдана. Тэд Хаврын тэмцээнд жонидан зиндаанд түрүүлэхийн төлөө халз барилдаж, Роога А.Амарсанаа ялж байлаа.

Ахмад бөх Аминишики зодог тайлсан мэдээ өчигдөр сүмогийн ертөнцийг доргиосон. Тэрээр зодог тайлах хүртлээ нийт 45 мэх хийн, ялалт байгуулж байсан нь сүмогийн түүхэнд нэгт бичигдэж байна. Мэхний их дэлгүүр гэгдэж байсан Майноүми 34, их аварга Хакүхо 41 өөр мэхээр ялж байжээ. Шүүгч засуулууд Аминишикигийн барилдааныг шүүхэд хэцүү, бужигнаад юу хийж байгаа нь мэдэгддэггүй гэж ярьдаг байлаа. Зургаан удаа уран барилдааны шагнал авч байсан. Нийт 12 тусгай шагналтай.

Манай залуу бөхчүүдээс санданмэгийн Дайтэнма, макүшитагийн Роога, Тэрүнофүжи, Сакигакэ, Кагамио нар 50 хувийн амжилтаа үзүүлээд байна.

Монгол бөхчүүд

Дээд зиндаа

Ёкозүна Какүрюү 10-0

Ёкозүна Хакүхо 9-1

Сэкивакэ Тамаваши 1-9

М-4 Ичиножёо 6-4

М- 9 Дайшёохо 4-6

Жюүрёо

Б-1 Азүмарюү С.Тодбилэг 5-5

З-3 Чиёошёома Г.Мөнхсайхан 6-4

З-5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-4

З-9 Миторюү Б.Төрболд 6-4

Б-9 Кирибаяма Б.Лхагвасүрэн 6-4

Б-10 Араваши Э.Дөлгөөн 4-6

Макүшита

З-1 Сэйро А.Өнөболд 3-2

Б-2 Хоошёорюү С.Бямбасүрэн 3-2

З-22 Сакигакэ Я.Баттүшиг 4-1

Б-22 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-3

З-27 Гоочёозан Д.Ууганбаатар 2-3

З-49 Кагамио Б.Нанжид 4-1

Б-57 Роога А.Амарсанаа 4-1

Б-58 Ёошёояма Б.Анхбаяр 2-3

З-59 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-1

Санданмэ

З-21 Саданохикари Д.Наранцогт 2-3

З-96 Дайтэнма Н.Чинзориг 4-1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top