Хойд Америкийн сагсан бөмбөгийн “Лейкерс” багийн шинэхэн тоглогч Энтони Дэвис ирэх есдүгээр сард Хятадад болох ДАШТ-д оролцохгүй гэж мэдэгдлээ. Наймдугаар сард АНУ-ын шигшээ баг цугларалтад гарах ч Дэвис шинэ багийнхаа бэлтгэлд хамрагдах гэнэ. “Бүх оддын тоглолт”-д зургаан удаа сонгогдсон тэрээр харин 2020 оны Токиогийн олимпын наадамд оролцох юм.
Энтони 2012 онд Лондоны олимпын аварга, 2014 онд Испанид дэлхийн аварга болж байлаа.
Наймдугаар сарын 5-9-нд Лас-Вегаст болох цугларалтад Харрисон Барнс (Сакраменто), Брэдли Бил (Вашингтон), Андре Драммонд (Детройт), Эрик Гордон, Жеймс Харден, Пи Жей Такер (бүгд Хьюстон), Тобайас Харрис (Филадельфи), Дэмиан Лиллард, Си Жей Макколлум (хоёул Портленд), Кевин Лав (Кливленд), Кайл Лаури (Торонто), Крис Миддлтон, Брук Лопес (хоёул Милуоки), Майлз Тернер (Индиана), Кемба Уокер (Шарлотт), Кайл Кузма (Лейкерс), Пол Миллсэп (Денвер), Донован Митчелл (Юта), Жейсон Тейтум (Бостон) нар оролцоно.
Сагсан бөмбөгийн ДАШТ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 15-нд явагдана.
Сэтгэгдэл ( 0 )