Жюү жицү бөхийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн тэмцээн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” наадмын Test Event өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2019.07.17/ нээлтээ хийлээ.
Эхний өдөр манай тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртээд байна. Энэ өдөр манай эрэгтэйчүүд хараахан медальд хүрээгүй бол эмэгтэйчүүд одтой байж нэг алт, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, файтинг төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хулан алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Үүнээс гадна файтинг төрлийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Түвшинзаяа хүрэл, дуо системийн эмэгтэйчүүдийн төрөлд Э.Түвшинзаяа, Д.Монголжингоо нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.
Тус тэмцээнд АНЭУ, Йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрейн, Япон зэрэг 24 орны 400 гаруй тамирчин оролцож байна. Азийн АШТ энэ сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )