Израилын Йерусалим хотоос холгүй чулуун зэвсгийн үед хамаарах том хэмжээний суурин газрын туурь олджээ. Эл сууринд гурван мянган хүн амьдардаг байсан гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь тухайн үед томоохон хотод тооцогдох гэнэ.
Есөн мянган жилийн өмнө цэцэглэж байсан энэ хотын тууриас олон мянган багаж хэрэгсэл, сумны зэв, баримал, үнэт эдлэл олдсон байна. Олдворуудаас үзвэл эл хотын төлөвлөлт, газар тариалан өндөр хөгжсөн байсныг илтгэж байгаа тул энэ бүс нутгийн түүхийг өөрчлөхөд хүргэнэ хэмээн археологичид итгэлтэй байна.
Йерусалим хотоос баруун зүгт 4.8 км зайд, Моца хотын дэргэд нээсэн эл газар археологичдын сонирхлыг эртнээс татаж байсан бөгөөд 2015 онд хурдны зам тавих судалгааны хүрээнд энэхүү туурь 30-40 га газрыг хамарч буйг тогтоосон байна. Судлаачид энд олон тооны барилга, хувийн орон сууц, шашны зан үйл хийдэг байсан байгууламж, оршуулга зэргийг илрүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )