Б.Хурцыг ирэх долоо хоногт шүүнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдан яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, тарчлаан зовоосон гэх хэрэгт буруутгагдаад байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг энэ сарын 23-нд шүүж, гэм буруутай эсэхийг тогтоох тов гарлаа.

Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарын есөн хүний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 8-нд болж, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудыг шалгах, хуралд зайлшгүй оролцох шаардлагатай гэрч нарыг тогтоох зэрэг ажиллагаанууд бүрэн хийгдэж дууссан гэж үзсэн тул товыг ийнхүү тогтоосон юм. Б.Хурц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтаар зүйлчлээд байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалттай ажээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nusakt(172.58.45.79) 2019 оны 07 сарын 19

Hun uhehgui utluhgui uim shig amidral iim.

0  |  0
Bayar(172.58.45.79) 2019 оны 07 сарын 19

Yagaad zorigiin hergiig ilruuleh geed davchdaad yavsan be elbeg ene 2. Uuniig sain bodvol buh uchir tailagdana. Ene hun yamarch baisan zahialagchiig bol sain medne gedeg ni haragdaj bn. Uuruu alsan eseh ni harin yaj tailagdah uim bol. Holbootoi ni oilgomjtoi.

1  |  0
зочин (202.9.43.71) 2019 оны 07 сарын 19

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыН ХОРИГДСОН ХУГАЦААНЫ АМЬДРАЛД УЧИРСАН ТЭДНИЙ ГЭР БҮЛИЙН БОЛОН СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРОЛ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ? ХЭН ТҮҮНИЙГ НӨХӨН ТӨЛӨХ ВЭ ??? ТӨЛӨХ ЭЗЭН БАЙНА УУ ??? ХҮМҮҮСИЙН БҮХ АМЬДРАЛААР НЬ ХОРЛОСОН ХҮМҮҮСТ ИЙМ БАГА ШИЙТГЭЛ ОНОГДОХ ХЭРЭГ ҮҮ ???

2  |  0
h(64.119.26.164) 2019 оны 07 сарын 18

hudlaa dvr esgej baahan jvjig togolh gj..olnii hel amiigl darah gd b.auu

0  |  0
Баяраа(202.126.89.144) 2019 оны 07 сарын 18

НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРНА ГЭЖ

1  |  0
Баяраа(202.126.89.144) 2019 оны 07 сарын 18

НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРНА ГЭЖ

1  |  0
Зиндаагаа ч алд даа (69.164.213.91) 2019 оны 07 сарын 19

Энэнээс өөр бичих юм олдохгүй бнуу хүүхээ? Танай сайт энэ нөхөртэй үзчих юмаа эзэд чинь тийм тачаалтай хүлээгээд бнуу....энэ нэг шүүх хурал энэ нэг баагийг л байнга балбачих юм!

0  |  1
Top