Мэргэжлийн сүмогийн түүхэнд озэки цолтой байсан бөх анх удаа макүшитагаас доош зиндаанд барилдсан нь манай Тэрүнофүжи билээ. Бэртэлтэй барилдсаар байсан Тэрүнофүжи 2017 оны есдүгээр сард озэки цолоо алдаж, 2018 онд маэгашира болоод, тавдугаар сард нь жюүрёогоос макүшитад унаад гэмтлээ бүрэн эдгээхээр шийдэн, эмчилгээндээ орсон юм. Тэр хооронд банцүкэ нь жонидан хүртэл унасан.
Энэ жилийн гуравдугаар сард дохёнд эргэн ирж, жониданд 7:0 ялсан. Тавдугаар сард санданмэд 6:1 барилдаж, макүшитагийн 59-д гарч ирэн, мөн 6 даваатай энэ тэмцээнийг өндөрлүүллээ. Ирэх башёд макүшитагийн 30 орчимд дэвших магадлалтай байна.
Барилдааны дараа Тэрүнофүжи сэтгүүлчдэд “Одоогийн байдлаар гэмтэл 30 хувь хэртэй эдгэсэн гэж хэлж болох юм. Ирэх тэмцээнд 40 хувь болно. Зургаа давахад болж байна. Маргаашнаас эхлээд Намрын тэмцээндээ бэлтгэнэ. Дээд зиндаанд дахин дэвших хүртлээ энэ биеийг зовоох бодолтой байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Эр хүний жудаггүй өөдгүй эр дээ. Хийсэн нүгэл, үйлийн үрээ эдлээд дахин дээд зиндаандаа гарахад зай байна даа. Энэ долдойгоос болж нэг их аврага зодог тайлсаныг ард түмэн хэзээч мартахгүй. Долдой хүн долдойгоороо л дуусдаг. Ичих нүүргүй долдой чи Монголд ирсэн хойноо олон хүний нүүрийг яаж харахаа боддог л биз дээ. Олны хараал тусдаг юм даа.
Буцаад озэки байтугай ёкозуна болох боломжтой сумод хэн тиим их уран барилдаад байсиин бараг 90% хурд хүчээр ааглаж барилддаг төрөл тиимээс жин болон хурд хүчнии бэлтгэлдээ анхаарлаа хандуулж хурдны бэлтгэл түлхүү хиигээрэй тэгсэн цагт ахиад хэд түрүүлнэ
БИЕИЙН ХҮЧЭЭР НЭГИЙГ СЭТГЭЛИЙН ХҮЧЭЭР МЯНГЫГ ДАВНА УРАГШАА
Tsoltoi bux bolood l gayls zodog tailcbixaa tegvel tetgever avdag gee bizdee
Tsoltoi bux bolood l gayls zodog tailcbixaa tegvel tetgever avdag gee bizdee
Нэг зүтгэснийх дээд зиндаад эргэн гартлаа хичээгээрэй. Тэр чинь нь ялалт шүү. Аа харин дээд зиндаад гараад эргэж озеки болох, энэтэр ер нь хэцүү дээ. Төгс л гэмтэл бэртлээ эдгээдэгүйн бол энэ том биетэй дээр нь ийм хүчний спортод хөлний гэмтэл хэцүү шдээ. Учиргүй тийм уран олон талт барилдаантай хүн биш шүүдээ. Жоохон бяраар л үзчих гээд бдаг хүндээ. Бас тэр Ичиножи бна жоохон ухаантай үздэг бол нэг озеки болвол болнодоо.