Гавьяат тамирчин Д.Отгондалай мэргэжлийн бокст шилжинэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

“Рио 2016” наадмын хүрэл медальт, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалай мэргэжлийн бокст шилжиж магадгүй. Тэрбээр Н.Төгсцогтын менежер Эл Хэймонтой гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа ажээ. Гэхдээ энэ тухай шийд хараахан эцэслэгдээгүй байгаа бөгөөд Гавьяат тамирчин Д.Отгондалай  мэргэжлийн боксын IBO холбооны Дэлхийн аварга Н.Төгсцогтын хамт өчигдөр /2019.07.21/ АНУ-ыг зорьжээ. Хэрэв уулзалт, гэрээ амжилттай болбол тэрбээр энэ талаараа албан ёсны мэдээлэл өгнө гэлээ.  

Хэдийгээр ирэх жил Токиогийн олимпын наадамтай ч одоо болтол олимпын боксын тэмцээний эрхийг хэзээ олгох, ямар тэмцээнээс өгөх зэрэг олон асуудал тодорхойгүй хэвээр байгаа юм.

ОУОХ-ноос Олон улсын сонирхогчдын боксын холбоог тэмцээний зохион байгуулалтад оруулахгүй гэдгээ зарласан. Энэ жил ОХУ-д болох эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс олимпын эрх өгөхгүй гэж албан ёсоор мэдэгдсэн билээ.

Боксчдын хувьд ийнхүү учир битүүлэг байдал үргэлжилсээр байгаа нь түүний сонголтод нөлөөлсөн байж болох юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.97) 2019 оны 07 сарын 22

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

0  |  0
Ганбаа(203.91.115.44) 2019 оны 07 сарын 23

Сайн байна амжилт хүсье монголын бокс мандан бадраг уухай уухай

1  |  0
Top