НАГОЯ БАШЁ: Какүрюүгийн 6 дахь түрүү

2019 оны 07 сарын 22

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өчигдөр /2019.07.21/ өндөрлөж, ёкозүна Какүрюү 14 даваатай түрүүлж, зургаа дахь удаагаа Эзэн хааны цомыг хүртлээ.

Тэмцээний сүүлийн өдөр 13 даваатай Какүрюү, 12 даваатай Хакүхо гэсэн хоёр монгол аваргын хэн нэг нь түрүүлэх нь тодорхой болоод байв. Дөрвөн озэки бүгд гэмтээд тэмцээнийг орхисон Нагоя башёд хоёр аваргатай өрсөлдөх бөх гарсангүй. Уламжлал ёсоор аваргууд сүүлийн өдөр халз барилдсан. Өмнөх барилдааны харьцаа 41:7 Хакүхо хавьгүй илүү байсан ч их аваргын баруун гарын бэртэл одоо болтол бүрэн эдгээгүй хэвээр байлаа. Сүүлийн хоёр өдөр дараалан унасан нь ч ойрын арван жилд үзэгдээгүй явдал байв.
 

Аваргуудын барилдаан барьц булаалдсан өрсөлдөөн болон хувирсан. Халз золгон, хэн хэнийхээ барьцыг халж тавиулах, барьцаа ахиулах зэргээр үзэгчдийн сэтгэлийг хөөргөсөн барилдаан Какүрюү баруун шуудагны лав барьц авснаар шийдэгдлээ. Илүү барьцтай болсон Какүрюү давуу талаа ашиглан, түлхэн гаргаснаар зургаа дахь түрүүгээ авлаа. Тэрээр хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сарын тэмцээнд түрүүлж байв.
 

Асашёорюүгийн дүү Хоошёорюү анх удаагаа 50 хувийн амжилт үзүүлж чадсангүй. Харин Сэйро жюүрёод эргэн орж, Араваши зиндаа буух болжээ.

Нагоя башё аваргууд

Дээд Зиндаа

Ёкозүна Какүрюү – Изүцү дэвжээ 14-1

Жюүрёо

Цүрүгишёо – Ойтэказэ дэвжээ 13-2

Макүшита

Чиёоноо – Коконоэ дэвжээ 7-0

Санданмэ

Тэрэсава – Такасго дэвжээ 7-0

Жонидан

Токисакаэ – Токицүказэ дэвжээ 7-0

Жонокүчи

Мотобаяши – Нарүто дэвжээ 7-0

Нагоя башё тусгай шагналууд

Гарамгай барилдааны шагнал

Томоказэ – Огүрүма дэвжээ 11-4

Дайчин барилдааны шагнал

Тэрүцүёоши – Исэгахама дэвжээ 12-3

Уран барилдааны шагнал

Эндо – Ойтэказэ дэвжээ 10-5

Энхо – Миягино дэвжээ

Монгол бөхчүүдийн амжилт

Дээд зиндаа: Ёкозүна Какүрюү 14-1,  ёкозүна Хакүхо 12-3, сэкивакэ Тамаваши 5-10, маэгашира Ичиножёо 9-6, Дайшёохо 5-9.

Жюүрёо: Азүмарюү 8-7, Чиёошёома 8-7, Кёкүшюүхо 7-8, Миторюү 9-6, Кирибаяма 10-5, Араваши 5-10.

Макүшита: Сэйро 5-2, Хоошёорюү 3-4, Сакигакэ 5-2, Кёкүсоотэн 4-3, Гоочёозан 3-4, Кагамио 5-2, Роога 5-2, Ёошёояма 2-5, Тэрүнофүжи 6-1.

Санданмэ: Саданохикари 2-5, Дайтэнма 5-2.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.97) 2019 оны 07 сарын 22

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.97) 2019 оны 07 сарын 22

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

0  |  0
Япон Хакухо(64.119.18.133) 2019 оны 07 сарын 22

Монгол бөхийн амжилт гэснээ Хакухо гэхийн. Тэр чинь Япон хүн шдээ

0  |  0
Top