“Токио 2020” олимпын наадмын өмнөх 2020 оны ОХУ-ын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээн Буриадын нийслэл Улаан-Үдэд явагдахаар болжээ.
Буриадын Спорт, залуучуудын асуудал эрхэлсэн сайд Вячеслав Дамдинцурунов “ОХУ-ын Спортын бөхийн холбооноос УАШТ зохион байгуулах манай хүсэлтийг хүлээн зөвшөөрлөө” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.
Буриад улс хуучин ЗХУ-ын үед 1981, 1990 онд хоёр удаа эрэгтэйчүүдийн улсын аваргын тэмцээнийг зохион байгуулж байсан ч ОХУ биеэ даасан улс болсны дараа хүлээн авч байгаагүй юм.
Тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборын 2500 хүний багтаамжтай зааланд явагдана. Өнгөрсөн гуравдугаар сард энэ зааланд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн УАШТ болсон бол ирэх 11 дүгээр сард эмэгтэй боксчдын дэлхийн аваргын тэмцээн болох юм.
Сэтгэгдэл ( 0 )