Ёкозүнагийн зөвлөл аваргуудыг магтаж, арслангуудыг шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс Нагоя башёгийн дараа ээлжит хурлаа хийлээ.

Зөвлөлийн гишүүд өнгөрсөн тэмцээнд 6 дахь түрүүгээ авсан ёкозүна Какүрюүг магтан сайшаалаа. Зөвлөлийн тэргүүн Яно Хиронори “Какүрюү нуруундаа гэмтэлтэй байсан гэж сонссон. Тун сайн барилдлаа. Сүүлийн өдрийн Хакүхотой хийсэн барилдаан бол үнэхээр гайхамшигтай. Гурав унасан ч гэсэн Хакүхо бас сайн байлаа. Озэки цолтнууд бүгд тэмцээнээс гарсан ч аваргуудын ачаар башё сайхан болж өнгөрсөн. Энхо, Тэрүцүёоши гэсэн жижиг биетэй бөхчүүд урамтай сайхан барилдаж, жингийн ялгаагүй сүмо бөх ямар сонирхолтой гэдгийг харууллаа” гэж ярьсан байна.

Мөн “Арслангууд бэлтгэл сургуулиа сайн хийж байж тэмцээнд орж баймаар байна. Байнга ийм явдал давтагдаад байвал хүмүүс арслангуудыг тоохоо болино. Тэгвэл сүмод маш муу. Такакэйшёо ирэх тэмцээнд зодоглох юм бол гэмтэл бэртэлгүй, сайн бэлтгэлтэй барилдаж, цолоо буцаан авах хэрэгтэй” гэж арслангуудыг шүүмжилжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ナムチン(202.126.88.203) 2019 оны 07 сарын 28

Сумогийн зөвлөл манай хоёр аваргын барилдааны нарийн ширийнийг бас сайн ойлгоогүй л байна даа. Хакухо маань зүгээр л хамгаалаад байсан болохоос биш ямар ч хариу мэх хийгээгүй шүү дээ. Хэрэв хариу мэх хийсэн бол барилдааны үр дүн бас өөр л болох байсан шүү

0  |  2
Зочин(202.126.89.176) 2019 оны 07 сарын 29

Манай үндэсний бөхийн холбоо үлгэр дуурайл аваасай, дагаад, талцаад явж байхаар, Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг зүгээр гараагүй шүү, байнга хагаралдаж байдаг сонион

1  |  0
Зочин(202.126.89.176) 2019 оны 07 сарын 24

Манай үндэсний бөхийн холбоо үлгэр дуурайл аваасай, дагаад, талцаад явж байхаар, Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг зүгээр гараагүй шүү, байнга хагаралдаж байдаг сонион

0  |  0

Ж(182.160.1.215) 2019 оны 07 сарын 24

Сумод хэзээ арслан гэж цол байсан юм бэ ? Худлаа бичих ээ больмоор юм. Онигоотой юм аа !

0  |  0
Top