Мурад Курамагомедов, Исмаил Мусукаев нар Унгарын шигшээд орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Унгарын нийслэл Будапешт хотод чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох тус улсын шигшээ багийг сонгон шалгаруулах барилдаан боллоо.

Халз барилдаанд Дагестаны  Мурад Курамагомедов (74 кг), Исмаил Мусукаев (65 кг) хоёр оролцож, ялалт байгуулан, Казахстанд болох ДАШТ-д Унгарыг төлөөлөх эрх авлаа. Мурад Курамагомедов Жомбор Гуяшийг (8:0, 11:0), Исмаил Мусукаев Украины уугуул Ашаринийг (7:0 и 12:1) ялсан байна. Унгарын шигшээ багт Гамзатгажи Халидов гэсэн бас нэг дагестан бөх бий.

Мурад Курамагомедов, Исмаил Мусукаев хоёр саяхан Истанбулд болсон Яшар Догугийн тэмцээнд Унгарын шигшээ багт  анх барилдсан. Мурад хоёрдугаар тойрогт ялагдсан бол Исмаил Мусукаев хүрэл медаль хүртсэн юм.

Гэхдээ тэд Унгарын паспорт аваагүй байгаа. Хэрэв паспорт авч амжвал Нур-Султанд болох ДАШТ-д зодоглох болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top