“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Ази тивийн багуудын нэрс тодорсон. Азийн бүсийн 40 баг нийт таван сагсанд чансаагаар хуваагдсан билээ.
Манай шигшээ баг F хэсэгт Япон, Киргизстан, Тажикстан, Мьянмарын шигшээтэй багтсан. Тажикстаны “ASIA-Plus” агентлагаас өрсөлдөгч багуудынхаа талаар танилцуулга гаргажээ. Орчуулан хүргэж байна.
МОНГОЛ
Монголын шигшээ баг Азийн хамгийн сул багийн тоонд багтдаг бөгөөд анх удаа хэсгийн тоглолтод шалгараад байгаа. Зургаадугаар сарын байдлаар энэ баг дэлхийн чансааны 187-д жагсаж байна. Монголчууд эхний шатанд Брунейн шигшээтэй таарч, талбай дээрээ 2:0 ялж, айлын талбайд 1:2 ялагдсан.
Монголын баг урьд өмнө дэлхий, тивийн хамгийн сул багуудыг л ялж байсан. 2018 оны Зүүн Азийн тэмцээнд Хойд Марианы арал, Макаог бут ниргэсэн. Гэхдээ энэ тэмцээнд монголчууд өөрсдөө Хойд Солонгос, Тайвань, Хонконгийн багт нийлбэр дүн 3:11-ээр ялагдаж байлаа.
Монголын багийн дасгалжуулагч нь Германы мэргэжилтэн Ханс Михаэль Вайсс. Тэрбээр өмнө нь Филиппиний шигшээ баг, Хятад, Руандагийн залуучуудын багт ажиллаж байсан. Монголын шигшээ багт гадаадын багт тоглодог тоглогч нэг ч байхгүй. Transfermarkt-д үнэлэгдсэн ганц хөлбөмбөгч нь Б.Гарьдмагнай бөгөөд түүнийг 25 мянган еврогоор үнэлжээ. Багийн ахлагч Н.Цэдэнбал шигшээ багтаа 27 тоглож, зургаан гоол оруулсан. Киргизстаны шигшээ монголчуудтай 2017 оны 12 дугаар сард нөхөрсөг тоглолт хийж, 3:0 ялж байлаа. Харин Тажикстаны шигшээ Монголын багтай тоглож байгаагүй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre @ gmail. комын Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913