2018 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 22-нд Олон улсын боксын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ.
Дэлхийн хамгийн ууган спорт гэгддэг боксын төрөл яг хэзээ үүссэн нь тодорхойгүй ч Эртний Шумер, Египет, Энэтхэгийн бичиг дурсгалд нударган зодоочид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. НТӨ 688 онд нударган зодоон эртний олимпын наадмын хөтөлбөрт багтсанаар бокс хэмээх спорт болон хувирсан юм. 1920 оноос хойш бокс орчин үеийн олимпын хөтөлбөрт байнга багтаж ирсэн.
Энэ өдрийг тохиолдуулан өчигдөр /2019.07.22/ Москва хотын Улаан талбайд олон арга хэмжээ зохион байгууллаа. Үүний нэг нь олимпын аварга Олег Саитов, Алексей Тищенко, Егор Мехонцев, Рахим Чахкиев, олимпын медальт Софья Очигава нарын явуулсан олон нийтийн боксын бэлтгэл байлаа. Тэдний бэлтгэлд 4273 хүн нэгэн зэрэг оролцсон нь дэлхийд хамгийн олон хүнийг хамарсан боксын бэлтгэл болон Гиннесийн номд бүртгэгдлээ. Өмнөх рекорд амжилтыг мөн ОХУ 3047 хүний бэлтгэлээр эзэмшиж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )