ШУУРХАЙ: Б.Хурц нар ШҮҮГЧДЭЭС ТАТГАЛЗАЖ, хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.07.23/ 11:00 цагт хаалттай эхэлсэн ч шүүх хурал 14:00 цаг хүртэл хойшлоод байсан билээ.

Учир нь шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс ялтнуудыг дарамталсан гэх Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 415 дугаар ангид хоригдож байсан ялтан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд  оролцуулахаар авчирсан бөгөөд хурал хоёр цаг хаалттай үргэлжилсний эцэст 16:10 цагт завсарлалаа.

Шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир Шүүх бүрэлдэхүүн хурлыг ирэх наймдугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. 


ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ТАЙЛБАР

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдааныг хаалттай явуулахаар тогтоосон. Шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна “ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүх хуралдааныг хаалттайгаар хянан шийдвэрлэхээр товлосон байна.

Шүүх хуралдааныг бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны долдугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч бүхий 39 оролцогчтойгоор гэм буруугийн шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нараас шүүх хуралдаанд “Гэрч Ц.Амгаланбаатарыг оролцуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг 14.00 цаг хүртэл хойшлуулж, товлосон цагтаа эхлүүлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “…энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа" гэж зааснаар шүүх бүрэлдэхүүнийг татгалзсан.

Шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар хүлээн авах үндэслэлтэй, дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг 2019 оны 8-р сарын 12-ны өдрийн 9 цаг хүртэл хойшлуулсан болно.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуц(202.9.42.163) 2019 оны 07 сарын 24

өө хуцаж бга юм бэ? халагдсан шүүгчдээ авчрах гээ юу?? хуцдаг халтарууд бэ шудрага шүүгч дын өмнө очихл болж дээ??? монгол улс гэж байгын шүү????

0  |  0
хуц(202.9.42.163) 2019 оны 07 сарын 24

өө хуцаж бга юм бэ? халагдсан шүүгчдээ авчрах гээ юу?? хуцдаг халтарууд бэ шудрага шүүгч дын өмнө очихл болж дээ??? монгол улс гэж байгын шүү????

0  |  0
Hihihi. Nart(24.19.0.46) 2019 оны 07 сарын 24

Hergiin gol ezen Tsahiagiin Elbegdorjiig yaraltai horij meduuleg avah heregtei. Hurts Ebi 2 bie bienee yaj matah bol. Haha. Gehedee ene shuuh prokuror chini tednii boovig huhugch narsgdee. Hihiihi.

1  |  0
zochin(202.126.88.49) 2019 оны 07 сарын 23

Shuugdegch nariin huselteer ter amgalanbaatariig avchirch oroltsuulhaar bolson.getel teriig ni avchirhaar shuugdegch nar amgalanbaatariig oroltsuulah n huviin sonirholtoi bn gd tatgalzsan yumuu.oilgosongui.

0  |  0
Монгол(202.126.89.82) 2019 оны 07 сарын 23

МАНАН ИЙН ШҮҮГЧ НАРЫГ ТОМИЛУУЛАХ АРГА ЭЭБИЙ БОЛОН ЗАХИАЛАГЧИД НЬ ХҮССЭН ГЭН ҮҮ

0  |  0
Mongol(64.119.19.231) 2019 оны 07 сарын 23

Odoo l Mongol tumneeree harj bga harah ch bolno.Shudraga shuuhiig yaj shuuhiig herhen shiidver gargahiig haray.

1  |  0
ХҮЗҮҮГҮЙ ХҮҮР (64.119.17.110) 2019 оны 07 сарын 23

ЭНЭ ӨГӨР ТОЛГОЙТ ҮХЭЖ ДАЛД ОРЖ , МОНГОЛЫН АРИУН ШОРООГ ЦЭВЭРЛЭЭЧЭЭ...ХОРВОО ЭНЭ ЯВДАГ ХҮҮРНҮҮДИЙГ ЯАЖ ДААЖ БАЙНАА. ....ҮР УДМААРАА ҮНДЭС УГСААГААРАА ДАЛД ОРЖ МОНГОЛЫГ АМРААГААЧЭЭ... ТЭЭР ЭНЭ СҮГНҮҮДИЙГ ЭЭ..СҮГД НУУХ ЮМ БАЙХ УУ...,ХЭЛЭХ ҮҮ ЯАХ УУ...ҮР УДМААР НЬ ЧӨТГӨР ТААЛАГ...

1  |  0
d(64.119.16.225) 2019 оны 07 сарын 24

toroos tomilson shuugchees tatgalzdag yasan tom tolgoi ve.

2  |  0
хурц(43.228.129.176) 2019 оны 07 сарын 23

нэлээд хуучин загварын паджаттай тууж ирж байх чинь

0  |  1
ггг(192.82.66.172) 2019 оны 07 сарын 24

шүүгчид яаж шүүхийг монголчууд харж байгаа шүү

2  |  0
Setguulch Namar(66.181.164.21) 2019 оны 07 сарын 24

”Шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан”??????!!!!!! Uveee....iim yum bas baidag yumu? bureldehuune yamar hamatai yum??!!

2  |  0
Top