XFC холбооны аварга асан Ник Ньюэлл (15-2) холимог тулааны “Bellator” холбоотой гэрээ байгууллаа. Ник төрөлхийн өрөөсөн гаргүй бөгөөд ирэх наймдугаар сарын 24-нд тус холбоонд анхны тулаанаа хийх юм. Түүний өрсөлдөгч нь Кори Броуинг (5-2).
Ник Ньюэлл “Төрөлх хотдоо болох тэмцээнд гарах болсондоо тун баяртай байна. Холимог тулаанч гэдгээ харуулах талбай гаргаж өгсөн холбоонд талархлаа. Броуинг сайн тамирчин. Бид сайхан тулаан үзүүлнэ, гэхдээ намайг ялна гэдэгт итгээрэй. Амьдралд хүнд зүйл олон. Хэрэв дагаад явбал амьдрал хүмүүсийг нулимаад хаячихна. Харин амьдралыг өөртөө тохируулж захирдаг байх ёстой” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )