Японы сүмо бөхийн холбооноос есдүгээр сарын 8-нд Токиод эхлэх Намрын тэмцээний банцүкэг хэлэлцлээ. Намрын тэмцээний банцүкэ гарах болоогүй байхад хэлэлцдэг учир нь шинээр жюүрёод дэвшиж байгаа бөхчүүдэд гоёлын маваши, хувцсаа бэлтгэх цаг гаргаж өгөх зорилготой юм.
Асакаяма дэвжээний Кайшёо, Такасаго дэвжээний Тамаки нар жюүрёод шинээр дэвшлээ. Тамаки сэкитори болоод шикона нэрээ Асагёкүсэй болгон өөрчиллөө. Харин Шикорояма дэвжээний монгол бөх Сэйро, Иродори хоёр дахин жюүрёод барилдахаар болж байна.
Кайшёо бол озэки асан Кайо буюу Асакаяма ояката 2014 онд дэвжээгээ байгуулснаас хойш төрүүлсэн анхны цолтой бөх. Одоо тус дэвжээ 11 бөхтэй.
Шинэ жюүрёо Асагёкүсэй бол Зуны тэмцээнд түрүүлсэн Асанояматай Киндай их сургуульд хамт суралцаж байсан, Такасаго дэвжээнд ч хамт орж байжээ. Асашёорюү аваргын дэвжээний бөх Асагёкүсэй хэн ялсан нь жюүрёод дэвших хариуцлагатай барилдаандаа Аса аваргын дүү Хоошёорюүг ялжээ.
Сэтгэгдэл ( 0 )